985.jpg

2022-01-03 15:11
Шинэ оны босгон дээр эх орондоо бүл нэмж, 189 шинэ хүн мэндэлжээ. Үүнээс найман хүүхэд өрх, сумын эрүүл мэндийн төвд, 100 нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 32 нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд төрсөн бол 49 нь бусад газар мэндэлжээ. Тэдний дунд нэг төрөлт ихэр байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

472.jpg

2022-01-03 14:20
Эрүүл мэндийн яамнаас вакцины нэмэлт тун болон Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэж байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчаас эхний шинжилгээгээр 120 нь эерэг гарсан. Алба хаагчид нэг онгоцоор ирсэн учраас халдвар тархах эрсдэлтэй байсан. Ингээд дахин шинжилгээ авахад эерэг гарсан алба хаагчид нэмэгдсэн. Ирэх замдаа онгоцонд халдвар авсан […]

01-9-1024x512.jpg

2022-01-03 14:18
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 156 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 54 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 102 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, […]

12-11.jpg

2022-01-03 13:53
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор Дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл хэрхэн үргэлжлэх талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан албаны эх сурвалжаас тодруулахад “Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн статус нь л өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, уг төсөл цааш хэвээр үргэлжлэх бөгөөд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ татан буугдсанаар […]

Capture2-1024x511.jpg

2022-01-03 13:24
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж АТГ-т шалгагдаж эхэлжээ. АТГ Б.Бямбадоржид хэрэг нээн шалгаж эхэлсэн гэдгийг үгүйсгээгүй талаар Тас.мн сайт мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг тендер, худалдан авалт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн бололтой.

09-5.jpg

2022-01-03 13:24
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь НҮБ-аас батлан гаргасан Авлигын эсрэг конвенцийг таниулах, хэрэгжилтийг дэлхий нийтэд өрнүүлэх, авлигын талаарх олон нийтийн ойлголтыг […]

гуурил.jpg

2022-01-03 12:32
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын нэр бүхий 13 үйлдвэрт гурил экспортлох зөвшөөрлийг 2021.12.24-нд олгожээ. Ингэснээр Монгол Улсын газар тариалангийн үйлдвэр тогтвортой хөгжих, экспортын чиглэлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдээр хангах бололцоо бүрдсэн гэж Засгийн газар цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 2020 байдлаар манай улсын хэмжээнд 940 мян.тн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 58 […]

845.jpg

2022-01-03 12:03
2021 оны дөрөвдүгээр улиралын НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 8-ны өдрөөр тасалбар болох юм. Тиймээс энэ  сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын албанаас анхаарууллаа. НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд урамшууллыг буцаан олгохгүй юм байна.

шахмал-түлш.jpg

2022-01-03 12:00
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-иас агаар, орчны бохирдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. “Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлш нөөцтэй байна” Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Баяр амралтын өдрүүдээр сайжруулсан шахмал түлш борлуулах нийт 608 цэг ажилласан. Хоногийн дундаж […]

95.jpg

2022-01-03 11:36
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 102 дугаарын утсанд угаартсан гэх 20 дуудлага ирж, нэг иргэн энджээ. Мөн 56 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартаж эмнэлгийн тусламж авсан байна. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байжээ. Угаартах болсон шалтгаан нөхцөлийг тодруулахад, Гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшингийн битүүмж муутайгаас утаа гарсан Угаар мэдрэгчтэй боловч зай нь дууссан, […]