2017-06-13 11:27
Хан-Уул дүүргийн прокурорын газар нийт 29 удаагийн үйлдлээр автомашин хулгайлсан этгээдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэгт холбогдсон Ц нь өнгөрсөн оны тавдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 28-н хүртэл Нийслэлийн зургаан дүүрэг болон Говьсүмбэр аймгаас хулгай хийж иргэдэд онц их хэмжээний буюу 56 сая 580 мянга 300 төгрөгийн хохирол учруулжээ.










