ub.jpg

2022-08-19 20:10
Нийслэл Улаанбаатар хотын хөгжилд иргэдийн оролцоог хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэд, олон нийтээс “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төсөлд цахимаар санал, асуулга авч байна. Саналыг 2022 оны наймдугаар сарын 18-наас эхлэн 22-ны өдрийг дуустал авах юм. Та бүхэн дээрх QR кодыг уншуулан, санал асуулгад идэвхтэй оролцох боломжтой.

MONTSAME.png

2022-08-19 19:26
Дэлхийн хэмжээнд энэ онд ойролцоогоор 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болох төлөвтэй байна гэж НҮБ-аас дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан гаргасан тайланд цохон тэмдэглэжээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн албаны “Дэлхийн хүмүүнлэгийн тойм-2022” тайланд дурдсанаар, 2022 онд 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж, хамгаалал шаардагдана. Мөн энэ нь 2021 онд 235 сая байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт […]

цахилгаан.jpg

2022-08-19 18:06
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийх гэж байна. Иймд 2022 оны наймдугаар сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдийн 06:00- 20:00 цагт цахилгаан тасалж, ажил явуулах шаардлага үүслээ. Дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах бөгөөд 1-р […]

sam1.jpg

2022-08-19 17:35
Нарны зам дагуу болон Оросын Элчин сайдын яамны урд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгалаа. Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байршуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлж байгаа юм.

nuudel-1.png

2022-08-19 17:10
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан билээ. Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой уг фестивалийг Соёлын яамнаас зохион байгуулсан юм. Тус наадмын мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй бөгөөд ерөнхий шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлалын ухааны […]

surguuli.jpg

2022-08-19 15:21
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өнөөдөр их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцууллаа. -МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хамгийн эхний буюу хичээл эхлэх цагийг 07.40 цагаас, -МУБИС, ХААИС, ХҮИС-ийн цагийг 08.40 цагаас эхлүүлнэ гэв. Түүнчлэн МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн хичээлийн шинэ жил наймдугаар сарын 29-нд, МУИС есдүгээр сарын 5-нд эхэлнэ гэсэн юм.

shal-1280x853.jpeg

2022-08-19 14:55
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын удирдамжийн дагуу хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг хянаж, шалгаж байна. Хяналт шалгалтын хүрээнд: Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, Лангуун дээрх үнэ кассын […]

муис.jpg

2022-08-19 13:59
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн танилцуулснаар ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, МУБИС, Монгол Улсын Консерватори, ДХИС, ҮБХИС-ийн харьяанд дараах сургуулиуд орж байна.

oyutan.jpg

2022-08-19 13:33
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ […]

1-5-1280x569.jpg

2022-08-19 13:13
Хэвлэл мэдээллийн зах зээл хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр редакцууд үзэгч, уншигч, сонсогчийнхоо хэрэгцээнд тулгуурлан менежментийн хувьслыг хийх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Чадавхжуулах хөтөлбөрөөр […]