tsag-2.jpg

2021-03-17 07:00
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. 2021 оны 03 дугаар сарын 16-ны 20 цагаас 03 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд […]

jin.jpg

2021-03-16 18:30
Биеийн жингийн индекс өндөртэй хүмүүс болон өтөл насныхан коронавирусийн супер тараагчид байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Массачусетсийн технологийн дээд сургууль, Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд гаргажээ. Аль бүлгийн хүмүүс амьсгалын замаас гарах дуслыг ямар хэмжээтэйгээр агаарт цацаж байгаад судлаад, тэдний хүйс, нас, жинг ажиглажээ. Гэтэл тарган бөгөөд өндөр настай хүмүүс агаарт жижиг дуслууд ихээр цацаж байгаа нь […]

bdnnqap6.jpg

2021-03-16 17:33
Монголын Залуучуудын Холбоо энэ жил тэмдэглэж буй 100 жилийнхээ ойн хүрээнд залуучуудын соёл боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яамтай хамтран ажиллахаар хандсан байна. Үүнд, Монголын Залуучуудын Холбооны зүгээс -Соёл судлалыг хөгжүүлэх -Урлаг спорт, төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан залуучуудаа соён гэгээрүүлэх -Түүх соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, […]

51-1.jpg

2021-03-16 16:42
Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс дахин шороон болон цасан шуурга шуурна. Нөөлөг салхитай, салхины хүч бага ч нойтон цастай байна. Малчид малаа ойр бэлчээх, хаших, шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх, шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

f7e6cd6830bdcdc581cb004c4aea5d68_x3.jpg

2021-03-16 16:36
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, салбарын хөгжлийн бодлого чиглэл, дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилго зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл, цаг үеийн технологит ажлуудын бэлтгэл, зохион байгуулалт зэрэг чухал асуудлаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо. Хөдөө аж ахуйн салбарт дунд хугацаанд буюу […]

5cb843671d502.jpeg

2021-03-16 16:03
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580  иргэнийг эсэн мэнд […]

uhsen-1024x628.jpg

2021-03-16 15:42
ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 11183 хүнд шинжилгээ хийснээс шинээр 127 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 4210 боллоо. Өнөөдөр 52 хүн эдгэрснээр нийт 3083 боллоо. Энэ нь нийт өвчлөгсдийн 73 хувь юм. Архангайд нэг тохиолдол илэрсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1014 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс хөнгөн 917, хүндэвтэр 89, […]

1_tN8Xqv-AeBel1h5YNUFMmw@2x.jpeg

2021-03-16 15:34
Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хотод 23:00- 06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. Үүнтэй уялдуулаад 17:00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ. 17:00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23:00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох […]

chat-1024x576.jpg

2021-03-16 14:51
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнажээ. Тус зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэсэн байна. Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж […]