uer.jpg

2021-06-09 15:23
Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын зургадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс […]

arhi.jpg

2021-06-09 14:08
Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох боломжоор хангах үүднээс өнөөдөр бүх нийтээр амарч байна. Сонгуультай холбогдуулан дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон байна. Мөн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хоригложээ. […]

zahaa.jpeg

2021-06-09 13:16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуультай холбоотойгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн: 67.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана: 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг […]

son-1.jpg

2021-06-09 12:40
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг […]

вирус6666.png

2021-06-09 11:58
Дараах авто замуудыг түр хугацаанд хаасан байна. Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны замаас урагш төмөр зам дээгүүр Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам, Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаасан. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Songuuli_20201-091243-976791499-1024x683.jpeg

2021-06-09 11:08
Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийтдээ 2.040.703 хүн бүртгэгдсэн байгаа бөгөөд 10 цагийн байдлаар 138.681 сонгогч санаалаа өгсөн байна. Сонгогчийн ирцийн мэдээлэлтэй  энд дарж танилцаарай. СЕХ-ны turnout.gec.gov.mn сайтад харуулж байгаа ирцийн мэдээгээр бол 10 цагийн байдлаар Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын иргэд сонгуульдаа хамгийн идэвхтэй […]

covid-10.jpg

2021-06-09 11:07
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Зургадугаар сарын 08-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 8500 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 1,312 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 68,287 болж нийт тохиолдол 69,022 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 970  Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн хоёр, орон нутагт нийт 340 тохиолдол батлагдлаа. Сүүлийн 24 цагт зургаан  […]

covid19.jpg

2021-06-09 10:32
Өнөөдөр бол монголчууд найм дахь удаагийнхаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, зургаа дахь Төрийн тэргүүнээ сонгох өдөр. Тиймээс өнөөдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарч сонгуульдаа оролцож байна. Харин коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод зургаан цэгт 09.00-12.00 цагийн хооронд коронавирусийн халдварын шинжилгээ авч байгаа юм.   Л.Баяр

195260289_1788537338010150_7910545956709863306_n-1024x768.jpg

2021-06-09 10:00
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орсон борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63, 34,74, 10, 29 дүгээр ангиудын 70 гаруй алба хаагч, 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд […]