2025-09-26 21:55
Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн ач холбогдолтой орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, Монголын байгалийн баялгийн өгөөжийг шударга, тогтвортой хуваарилах бодлогын хэрэгжилтийг хэлэлцлээ. Уулзалтад оролцогчид Үндэсний баялгийн санг арвижуулж, үүсэх өгөөжийн дийлэнхийг иргэдэд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Стратегийн орд нь улсын эдийн засаг, аюулгүй байдал, орон нутгийн хөгжилд нөлөөлөх хэмжээний чухал нөөцөөр тодорхойлогддог. […]










