Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирснийг эхнээс нь шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо. […]