amarsaihan.jpg
2019-04-01 10:04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. – Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус […]

nomin-tav.jpg
2019-04-01 09:52
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар интернэтээр буюу Nomin Supermarket FВ-ээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрчээ. “Номин тав трейд” ХХК-ийн “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%, оргилуун дарсанд 10%-ийн хямдрал […]

01-35.jpg
2019-03-30 12:31
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүхээс ял сонссон хүмүүсийг эрүүдэн шүүснийг нотлох баримт гэх бичлэгийг өчигдөр (2019.03.29) хэвлэл мэдээллийнхэнд Төрийн ордонд 10:00 цагт үзүүлнэ гэсэн зарын сургаар 11.00 цаг гэхэд 120 хүний суудалтай “Иргэний танхим”-ын суудалд багтахгүй тооны сэтгүүлчид цуглав. Энд улс төр, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг олон сэтгүүлч ирцгээжээ. Ирсэн хэвлэл мэдээллийнхэн нэлээн чанга […]

hog-1.jpg
2019-03-30 11:14
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. 2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. […]

almaz.jpg
2019-03-30 10:13
Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш жижиг, цөөн тооны алмаз олдсон талаар ШУА-иас мэдэгдлээ. Мөн Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц олдсон ажээ. Монголд анх алмаз байна гэдгийг доктор Д.Доржнамжаа ажиглан, солирын цохилтоос гурван газар алмазын илэрц байгааг тогтоожээ. Одоогоор мэдэгдээд буй солирын дөрвөн тогоог судалж, тэнд алмаз байгааг илрүүлсэн […]

nith-2.jpg
2019-03-30 09:40
Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжилсэн юм. “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлагийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, хоёр агентлаг шинээр байгуулагдан, хоёр агентлагийн чиг үүрэг нэгтгэгдсэнтэй холбогдуулан нийт 68 орон тоо шинээр нэмэгдэж байна. Үүний дагуу […]

nixt2.jpg
2019-03-29 22:56
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх анхан шатны нэгж нь хороо, баг. Сум, дүүргийн удирдлага тэднийг бодлогоор хангаж, дэмжлэг үзүүлэх учиртай. Харамсалтай нь, нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх өнөөдрийг хүртэл Засаг даргагүй байв. Шалтгаан нь дүүргийн удирдлагыг гартаа оруулах гэсэн Ардчилсан намын санаархал. Тус намынхан Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үеэр […]

nymdorj.jpg
2019-03-29 13:09
Төрийн ордны иргэний танхимд өнөөдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж байна. Тэрбээр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Гурван настай хүн их зовж байна. […]

123-2.jpg
2019-03-29 09:22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат […]

butsaan-olgolt.jpg
2019-03-29 09:08
Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. Тодруулбал, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхэлсэн оюутнууд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтоо авах бол орон сууц худалдан авсан иргэд гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм. Татвар […]