2021-05-29-chinggiskhaan-1-1280x853.jpg

2026-11-09 13:54
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэргүүн зэргийн уг одонг хэнд хүртээхийг өнөөдөр зарлана. Харин одон гардуулах ёслол маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 11.40 цагт болно. “Чингис хаан” одон гардуулах Монгол Улсын хоёр дахь […]

74434867_520795255141122_880802933761900544_n-1280x718.jpg

2026-11-09 12:54
Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээхээр боллоо. Монголчуудын эрдэм […]

20261109-110017-file.jpeg

2026-11-09 11:00
Д.Хулан Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг эрүүл мэнд, цэвэр усны төслүүдийг хэрэгжүүлэх саналыг үл тоомсорлосон, хууль бус шаардлага тавьж байна гэж шүүмжилжээ.

Screenshot-2026-11-09-105048.png

2026-11-09 10:51
Үндэсний аудитын газраас “Цемент шохой” ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, нийт 558.3 тэрбум төгрөгийн материаллаг алдаа, зөрчил илрүүлэн сөрөг дүгнэлт гаргасан байна. Шалгалтаар санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл болон худалдан авах ажиллагааны журам зөрчигдсөн дараах гол асуудлууд илэрчээ: Бараа материалын илүүдэл: Хэрэгцээ шаардлагаас илүү 10 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд агуулахад 3,046 […]

australia_flag-1280x848.jpg

2026-11-08 16:47
Австрали Улс визийн системийн аюулгүй байдал, үр ашиг, найдвартай байдлыг хангах зорилгоор Монгол Улсад виз мэдүүлж буй иргэдийн биометрик мэдээлэл буюу хурууны хээ, цээж зургийг бүртгэх хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь Австралийн визийн тогтолцооны аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дэлхийн 60 орчим улсад хэрэгжиж буй арга хэмжээний […]

20261108-110012-file-1280x591.jpeg

2026-11-08 11:00
“Солонго-1,2” орон сууцны сонгон шалгаруулалтыг арилжааны банкууд хариуцах бөгөөд энэ үйл явцыг 100 хувь цахимаар зохион байгуулна. Иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгохоор төлөвлөж байна.

said-1280x719.jpg

2026-11-08 10:42
Хүнд даацын цахилгаан ачаа тээврийн сүлжээг хөгжүүлэх “Ногоон өртөө” төслийн сүүлийн туршилт Ерөнхий сайд Н.Учралын оролцоотойгоор амжилттай дууслаа. Улаанбаатар–Замын-Үүдийн 700 км коридорт долоон өртөө байгуулах ажил бодит хэрэгжилтийн шатанд шилжинэ. Замын-Үүд, 2026 оны 11 дүгээр сарын 7. Монгол Улсад хүнд даацын цахилгаан ачааны машинаар ачаа тээвэрлэх сүлжээг хөгжүүлэх “Ногоон өртөө” төслийн сүүлийн туршилт өнөөдөр Дорноговь […]

20261108-100021-file.jpeg

2026-11-08 10:00
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахыг хориглосон бөгөөд сүүлийн жилүүдэд гарсан осол, гэмтлийн тоо бий.

34.jpg

2026-11-07 17:29
Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. The MongolZ баг ялж, финалд шалгарав. Хэсгийн шатанд амжилттай тоглож, хэсгээ тэргүүлсэн The MongolZ баг хагас шигшээд шалгарсан. Харин Европын NAVI баг өчигдөр PARIVISION багийг 2:1-ийн харьцаатай буулган авснаар өнөөдөр манай багийн эсрэг тоглолоо. The MongolZ баг өнөөдөр 14:30 цагаас финалын эрхийн төлөө тоглож […]