20260929-120028-file.jpeg

2026-09-29 12:00
Экологийн цагдаа өнгөрсөн долоо хоногт хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэх зэрэг 21 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд торгуулиас эхлэн зорчих эрхийг хязгаарлах хүртэлх шийтгэл ногдуулна.

20260929-080018-file.jpeg

2026-09-29 08:00
Зам тээврийн хөгжлийн төвөөс 2026 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд даац хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоохоор болсноо мэдэгдэв. Энэ нь замын ачаа даах чадвар буурсантай холбоотой юм.

20260928-190037-file-1280x615.jpeg

2026-09-28 19:00
“Солонго-1, 2” болон “Ногоон нуур” 1008 айлын түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл 2023 оны аравдугаар сарын 10-24-нд цахимаар явагдаж, тэнцсэн иргэд арваннэгдүгээр сараас орон сууцандаа нүүж орно.

20260928-080023-file.jpeg

2026-09-28 08:00
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч гэнэтийн хүйтрэл үүсэх, температур хэлбэлзэх өндөр магадлалтай байна. Малчид, тариаланчид болон жолоочид сэрэмжлэхийг зөвлөж байна.

20260927-100012-file.jpeg

2026-09-27 10:00
Цагдаагийн байгууллагад хууль бусаар том оврын тээврийн хэрэгслээр бөхөнгийн 677 кг эвэр хилээр нэвтрүүлэхийг завдсан талаар дуудлага бүртгэгдсэн байна. Хэргийг Баян-Өлгий аймагт шалгаж байна.

20260926-160012-file.jpeg

2026-09-26 16:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсийн Чикаго хотод амьдарч буй монгол иргэдэд төрийн бодлого болон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцуулж, эх орондоо үнэнч байхыг уриаллаа.