Бяцхан тамирчин Н.Гуамарал БНХАУ-ын Шинтай хотод зохион байгуулагдаж буй даамны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9–10 насны охидын ангилалд түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрээр тэмцээний үеэр нийт есөн өрөг тоглож, дөрөвт нь хожиж, тавд нь тэнцсэнээр ялагдалгүйгээр аваргын алтан медалийн эзэн болсон байна. Ийнхүү Н.Гуамарал дэлхийн аваргын тавцанд Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Н.Гуамарал нь “Ирээдүй […]