tusuv.jpg
2019-05-29 13:06
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр (2019.05.29) олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер […]

semut.jpg
2019-05-29 10:11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.05.28) Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав. Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд […]

nomin-1.jpg
2019-05-29 09:40
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг “Номин холдинг” ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон […]

amarsaihan-4.jpg
2019-05-27 17:57
Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн […]

city-tour.jpg
2019-05-27 13:29
Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна. Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм. Тус аяллын онцлог нь […]

gazar-2.jpg
2019-05-27 11:56
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн сонгогдсон тойрог Хан-Уул дүүргийн I, XV хорооны иргэдтэй бямба гарагт уулзаж, өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа. Мөн өмнөх уулзалтуудын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийн мөрөөр хийсэн ажлаа тайлагнасан. 50 мянга гаруй иргэн, оршин суугчидтай тус хороодын хувьд ихэвчлэн хорооллын дундах авто зам, дээвэр, пасадны засвар, автобусны […]

guur-1.jpg
2019-05-27 09:51
Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4,400 га газрыг хамран 54,450 өрхийн 237,344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна. Зарим нь барилга байгууламж барих […]

02-19.jpg
2019-05-24 09:02
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус төвийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа дунд болон залуу үеийн алба хаагчдын төлөөллийг оролцуулан “Цагдаа, онцгой байдал, эмнэлгийн үйлчилгээний түүхэн уламжлал, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулсан түүх, яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах үйл ажиллагааны хөгжил” сэдвүүдээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг […]

60657210_2355806754700275_3361170590428823552_n_20190523053805.jpg
2019-05-23 18:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын эхэнд ирэх […]

yavuuliin-office.jpg
2019-05-23 17:51
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж […]