Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг боловсруулж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон […]