3-15-1024x512.jpg
2021-07-05 12:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19”-ийн цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний […]

4-3.png
2021-07-03 19:00
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 5 шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа […]

1-1-1024x512.png
2021-07-03 17:00
Нийслэлийн Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилт, зам, замын байгууламж, хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах зэрэг бүх төрлийн хот байгуулалтын архивын санг бүрдүүлж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Ингэхдээ Барилгын тухай […]

7-4.png
2021-07-02 10:30
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хурлын эхэнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулсан юм. Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилттой. Энэ орон сууцууд нь эрчим […]

7-3.png
2021-07-01 17:01
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй объектуудыг буулгаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим байршил дахь зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? -Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 34, 38 дугаар хорооны […]

03_20210630121720-1024x512.png
2021-06-30 13:30
1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн. Энэ жилийн хувьд түймрийн халз […]

5-36-1024x678.jpg
2021-06-30 09:00
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ Mongolia/ төслийн менежер Ютта Рехаг болон Бизнесийн инновац, технологи хариуцсан зөвлөх И.Мөнхбаяр нартай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар “Хувийн хэвшлийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” буюу GIZ PROGRES төслийн хүрээнд инновацын төвөөр дамжуулан жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх […]

3-51-1024x512.jpg
2021-06-29 18:00
НИТХ-ын ээлжит VII хуралдаан цахимаар болж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто […]

0-3-1024x682.jpg
2021-06-29 15:01
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг хэлэлцлээ. Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийн зохицуулалт, нийтийн тээврийн шинэчлэл, хууль эрх зүйн зохицуулалт бүхий чиглэлүүдийг багтаасан нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хотын гол болон туслах замуудыг шинээр болон өргөтгөн шинэчилж, хотын тойрог замын сүлжээг шинээр бий болгон, нүхэн гарц байгуулах, авто […]

7-32.jpg
2021-06-29 10:05
Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарам засах ажил 2021 оны 07 дугаар сарын нэгний 06:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэхээр байна. Иймд жолооч та цагаа зөв төлөвлөн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.