С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Монгол Улсын Соёлын элчээр томиллолоо2026-11-21 17:00Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 20-нд Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарт гэрчилгээ гардууллаа. Тэд "Арт аялал" төслийн хүрээнд Монголын соёлыг олон улсад сурталчилна.Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хаврын уралдаанд 14 нас хүрсэн хүүхэд морь унуулах хуулийн төсөлд дэмжлэг үзүүлэхгүй гэв2026-11-20 21:00УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 14 нас хүрсэн хүүхдээр хаврын уралдаанд морь унлуулах хуулийн төслийг хүүхдийн эрүүл мэнд, амь насны эрсдэлээс шалтгаалан эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.Дэлгэрэнгүй
Баянзүрх дүүргийн XXI худгаас мөнгөн ус илэрч хоёр айлын ус хордоод байна2026-11-20 18:00Баянзүрх дүүргийн XXI худгаас илэрсэн мөнгөн усны улмаас хоёр айлын 10 гаруй хүн, үүнд жирэмсэн хоёр эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөнгөн усны гарал үүсэлд цагдаа, тагнуулын байгууллага шалгалт хийж байна.Дэлгэрэнгүй
Дэлхийн хүүхдийн өдөр: Монголд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд анхаарахыг уриалав2026-11-20 17:01Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө болон үүнээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг онцоллоо.Дэлгэрэнгүй
Хүрэн баавгайг барих, үргээх төхөөрөмжийг хамгаалалтын захиргаанд хуваарилан олгож эхэлжээ2026-11-20 14:00Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг барих, үргээх тоног төхөөрөмжийг үе шаттайгаар хуваарилж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авч эхэллээ.Дэлгэрэнгүй
Монгол сурагчид Кембрижийн шалгалтад олон улсын түвшний амжилт үзүүлжээ2026-11-20 11:00Кембрижийн 2026 оны шалгалтын дүнгээр Монгол Улсын 11 сургуулийн 55 сурагч олон улсын түвшний үнэлгээ, шагнал хүртэж, төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын боловсролын чанар сайжирч байгааг харууллаа.Дэлгэрэнгүй
Баянхонгор аймгийн удирдлагуудын авлигын хэргийг шүүх шийдвэрлэлээ2026-11-20 08:00Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон бусад холбогдогчдыг авлигын хэргээр шийтгэх шийдвэрийг нийслэлийн шүүх гаргав. 100 сая төгрөгийн хахууль авсан хэргийг олон хүний холбогдлоор шалгаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгууль ногдуулсан байна.Дэлгэрэнгүй
Нийслэлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 Мвт-ын хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ2026-11-19 20:24Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах стратегийн ач холбогдол бүхий “100 МВт чадалтай, 400 МВт.цагийн багтаамжтай цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем” байгуулах төслийн […]Дэлгэрэнгүй
Сонсголонгийн авто замыг хүйтэн асфальтбетоноор засварлав2026-11-19 20:00Сонсголонгийн авто замын эвдрэлийг хүйтэн асфальтбетон хольцоор нөхөн засварлаж, замын тэмдэглэгээг энэ сарын 30-ныг хүртэл сэргээх ажил үргэлжилнэ.Дэлгэрэнгүй
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна2026-11-19 18:00Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй чиглэлүүдэд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргажээ. Мөн шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна. Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг. 2026 оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгдсэн байна. […]Дэлгэрэнгүй