“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны тавдугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн […]