7t3r0tfh8mb8ia4ja4m9fiv5m1.jpg
2023-08-03 11:16
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний А/270 тоот тушаалын хүрээнд УБЗАА-наас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран нийтийн эзэмшлийн талбайн шарилж, лууль устгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Цэвэрлэгээнд 200 хүн оролцож байгаа бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршил дахь 893,500 ам метр талбайг цэвэрлэх юм. УБЗАА-наас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын […]

khar-us-nuur-pic-458-min-1280x853.jpg
2023-08-03 11:03
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймгийн 5 сумын нутаг дэвсгэрийг дамнан орших Хар ус нуурын эргийн менежменттэй танилцлаа. Уг нуур нь цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс хүрээлэн оршдог нь шувуу судлаачид жаргалын орон гэлцдэг. Тиймдээ ч энэ чиглэлийн зорилтот жуулчид Хар ус нуурт ирдэг тул […]

baa6235d89a90eb436677497d3714aff_x3.jpg
2023-08-03 10:50
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар 2012 оны 5 дугаар сард хийсэн эрх зүйн өөрчлөлт нь зарим алдаатай бодлого гарахад нөлөөлсөн тухай, тодруулбал амьтныг хамгаалахаас илүүтэй агнахад хуулийн өөрчлөлтийг хийсэн байна. Иймд Байгаль орчны багц хуулиудад оруулах өөрчлөлтийг маш нухацтай хийх шаардлагатай гэдгийг албан хаагчид […]

gTDiFrQtBJYjwF293bb394-5a0b-4790-8d15-61ef46356084.jpg
2023-08-03 10:37
Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 2-ны өдөр 3473 жуулчин иржээ. Ирж буй жуулчдын 41.29 хувийг ОХУ, 18.97 хувийг БНСУ, 16.98 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.  Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад […]

2ea4d4f9ec6cabedd759ce481e22d5c8.jpg
2023-08-03 10:33
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 2-ны өдөр нийт 2004 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1663, гэмт хэргийн шинжтэй 79 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

timthumb.jpg
2023-08-03 10:24
Ховд аймагт наймдугаар сарын 02-нд уулархаг нутгаар богино хугацаанд хүчтэй аадар бороо орсны улмаас улсын чанартай авто замын А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын зорчих хэсэгт буюу Шургын гүүр орчимд 4 газарт ус зам давсан байна. Мөн Улсын чанартай авто замын А14 дугаартай Булган улсын хил чиглэл, Хавчигийн хавцалд 4 газарт үер буусны улмаас уулын […]

IMG_6573-1280x917.jpeg
2023-08-03 10:12
Улсын чанартай А0303 дугаартай авто замын Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 189 км-т байрлах Нарийны гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байгаа хэдий ч үерийн усны түвшин буухгүй байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг […]

8e2865e2420b5bbb63becdc02e2bb549.jpg
2023-08-03 09:58
Хүчтэй орсон үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байна. Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид болон АЗЗА ажиллан суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, […]

7a7be6b26877c44ca1eb08f8d07bc983_x3.jpg
2023-08-03 09:33
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой өнгөрсөн зургадугаар сард тохиож, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаараа хэлэлцэн, дурсамж, дурдатгалаа хүүрнэсэн түүхэн өдрүүд өнгөрлөө. Үүнтэй зэрэгцүүлэн Онцгой байдлын байгууллагад 24 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан,дэд хурандаа Бадамсамбуугийн Гансүхийг онцоллоо. “Аврах ажиллагаанд залуусыг бэлдэж, зохион байгуулж явсан тангараг өргөсөн алба хаагчдын л  нэг. Онцгой байдлын албанд […]

dge5tq__4_x974-1280x960.jpg
2023-08-02 14:13
2023 оны наймдугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагийн байдлаар А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан зам сэтрээд байна. “Налайх АЗЗА”ТӨХК-иас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн байгалийн […]