uul.jpg

2018-05-25 14:21
Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, […]

unmm.jpg

2018-05-25 14:14
Хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг […]

sugar-2.jpg

2018-05-25 13:57
“Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны “Стандарт” банкны барьцаанд тавьж их хэмжээний зээл авахад нь гар бие оролцсон байж болзошгүй хэрэгт холбогдоод буй Д.Сугарыг АТГ-аас дуудаж мэдүүлэг авахаар болжээ. Түүний Үндсэн хулуийн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь энэ сарын 5-нд дуусч улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн тул шалгах эрх зүйн орчин бий болж байгаа аж. […]

hulgai-1.jpg

2018-05-25 11:22
Л.Ганчимэг “Драгон” авто вокзалын орчимд сүүлийн үед “урт гартнууд” улам олширсон тухай дуулддаг нь ортой аж. Саяхны нэг өдөр Архангайгаас ирсэн эгчийгээ тосохоор тэнд очтол шуудангийн автобустай зэрэгцээд үймсэн олны дунд хоёр нөхөр “но”-той гэгч нь эргэлдээд болдоггүй. Харваас хөдөөнийх, ядарсан байрын шинжтэй ахимаг насны нэгэн эмэгтэй автобусны тээшнээс ачаагаа олж, буулгах гээд жолоочийг царайчлан, […]

avliga.jpg

2018-05-25 10:57
Г.Равжаа Авлигын хэрэг буурахгүй байна. Монгол Улс авлигын индексээр ухарлаа. АТГ ажлаа хийхгүй байгаагаас болж ийм боллоо. Ингэж нэг хэсэг шуугисан. Тэгвэл авлигын индексээр ухарсан нь энэ төрлийн хэргийг шийдсэн шүүхийн шийдвэр болон хууль тогтоогчдын баталсан хуулиас болсон гээд хэлчихэд буруутахгүй. Шүүх авлигачдын толгойг илсэн тохиолдол нэг бус. Олны анхаарал татсан жишээ гэвэл ХХААХҮЯ-ны Мал […]

dargai.jpg

2018-05-25 10:49
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2018.05.24/ “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжлав. […]

duut-dohio.jpg

2018-05-25 10:35
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, Замын цагдаагийн албатай хамтран нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн шалгалтыг явуулжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 22 жолоочид 2.2 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.  Хуучин журмын дагуу өнгөрөгч 2017 онд […]

shuuh-1.jpg

2018-05-25 10:28
Авлигатай тэмцэх газар сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр хийсэн. Энэ үеэр Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт […]

inm.jpg

2018-05-25 09:12
Монгоп Улсын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буй багш нар цалингаа нэмүүлэхээр өөрсдийн эрх ашгийн төлөө ажил хаялт зарлаж явснаас сурагчдынхаа төлөө дуугарч байсныг санахгүй юм. Багш нар нэгдэн “Гурван ээлжээр хичээллэх хүндрэлтэй байна”, “Сурагчдын эрх ингэж зөрчигдөж байна”, “Сурах бичиг хүрэлцэхгүй байна” гэх мэтээр сурагчдынхаа сурах эрхийн төлөө ганц удаа ч болов яагаад дуугардаггүй юм […]

tsagdan.jpg

2018-05-24 17:41
Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол, “Бумбат-Уул” гэдэг газар иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас очиж, гурван жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19:45 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын […]