Нийслэлийн ИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. НИТХ-ын Ажлын албанаас “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын хүрээнд өнгөрсөн өдрүүдэд бэлтгэл ажлыг хангажээ. Ерөнхий хяналтын сонсголын хөтөлбөр, оролцох төрийн болон төрийн бус 34 байгууллагын төлөөлөл, бүртгүүлсэн 213 иргэний нэрсийг хүргэж байна.