Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын ээлжит хуралдаанаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан мэдээ нийгмийн анхаарлыг татаж байна. Олон нийтийн сүлжээнийхэн болон хэвлэлүүд саарал жагсаалтад бичигдэж байгаагийн бурууг авлигын гэмт хэрэгт холбоотой улстөрчид, албан тушаалтнууд, тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа прокурор, шүүхийн байгууллагынхантай холбож тайлбарлаж байна.
Твиттер сүлжээнд энэ талаар мэдээлсэн FATF-ын албан ёсны сайт, түүнд тавигдсан Монголын төлөөлөгчид бичгээр өгсөн амлалтыг дэлгэсэн байна. Энэ нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой баримт юм. Олон нийтийн сүлжээнийхэн энэ баримтыг дэлгээд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан буруутай эздийн нэгээр тэр тодруулжээ.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан.2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй.
Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан гэх мэт баримтыг тэмцэгч Г.Баасангаас эхлээд олон хүн дэлгэж байсан юм.
1 comment
Тэнэг гэж биднийг доромжлоод байгаа юм уу, хаа байсан сааралтай энэ хүнийг хамааруулах ямар хэрэг байна, захиалгат сэтгүүлзүй, бохмр заваан юм.