Сүүлийн 20 гаруй жил улс төрийн хүчнүүд агаарын бохирдолтой тэмцэнэ хэмээн мөнгө төгрөг үрсэн. АН-ын хувьд “Цэвэр агаар” сангаараа дамжуулан шахмал түлшний үйлдвэр, утаагүй зуух, орон сууцжуулах, цахилгаан халаагуур санхүүжүүлж байсан билээ. Өдгөө АН болон хотын дарга асан Э.Бат-Үүл нар шахмал түлшийг зогсоо хэмээн шаардаж байна.

Тэр ч бүү хэл гэр хорооллоор ажлын хэсэг байгуулан “Шахмал түлш хортой, хятад улсад хийлгэсэн, угаартаж үхнэ шүү” хэмээн хөгшчүүл голдуу хүмүүс цуурхал тарааж тарааж, ухуулж явна. Үүгээр зогсохгүй 10-р сарын 15-ны өдөр бүх нийтийг хамарсан, гэр хорооллын 220 мянган өрхийг нэгтгэсэн жагсаал хийхээ АН болон Э.Бат-Үүлийн үүсгэн байгуулсан “Гэр хороолол”  хөдөлгөөн мэдэгдээд байсан.

Жагсаалд ирэх иргэдэд 15 мянган төгрөг өгнө гэсэн мэдээлэл хүчтэй явсан ч АН-ын зүгээс тус арга хэмжээгээ цуцласан гэж мэдэгдлээ. Иргэдийн дунд “Агаарын бохирдол буурсан учир шахмал түлшийг зогсоохыг дэмжихгүй” гэсэн байр суурь давамгайлж байгаа учир ийнхүү жагсаал цуцлагджээ. Гэсэн хэдий ч АН, МАХН болон тодорхой иргэний хөдөлгөөнүүд гэр хорооллоор Шахмал түлшийг муулах, буруутгах, хорлон сүйтгэх ажиллагааг өргөн хүрэннд хийсээр байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн