Монгол Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг зөрчсөн 67 зөрчлийг гаалийн байгууллагын албан хаагчид өнгөрсөн сарын 16-наас энэ сарын 2-нд илрүүлжээ.

Тухайлбал, байгалийн чулуу хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг задсан таван үйлдлийг илрүүлж, 87.33 кг чулууг хураасан байна.

Мөн 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ. Журам зөрчсөн этгээдүүдэд нийт 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн