Ерөнхийлөгч Х.Баттулга Ялалтын баярын 75 жилийн ойн парадад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг үзэхээр Москвад айлчилна гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын 16-р хуралдаанд оролцох үеэрээ хэлсэн байна.
Энэ асуултыг “ТАСС” агентлага тавьсан бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар асуултад “ирнэ” гэж хариулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Улаанбаатарт айлчлах үеэрээ Монгол Улсын Төрийн тэргүүнийг 2020 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Ялалтын 75 жилийн ойн баярт оролцохыг урьсан билээ.
Эх сурвалж: ТАCC