Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Хайнань мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дэд дарга Ли Жун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж, саяхан Монгол, Хятадын экспо болон “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум”-ыг амжилттай зохион байгуулсныг Шадар сайд тэмдэглэв.
Цаашид худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүс, орон нутгийн харилцааг дэмжих, мэргэжилтнүүдийг солилцох, сургах чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.