Архангай аймгийн  Булган сум,  Тамир голоос  60 настай эрэгтэй загас барихаар яваад амь насаа алджээ.  Тодруулбал, тус сумын Тамир багийн Сангийн толгой гэдэг газарт зургаан хүн зугаалж явснаас иргэн Г нь загас барих гэж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр /2019.08.29/ 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашин, ар гэрийн хоёр хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  23:51 цагт Сангийн толгой гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Хуягт-Уул гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 72 км-т/ Завхан аймгийн нутгаар аялж байгаад Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Итали улсын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан суудлын автомашин шаварт суусан тухай дуудлага өчигдөр /2019.08.29/15:53 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай явж, өнөөдөр /2019.08.30/ 06:00 цагийн орчимд шаварт суусан автомашиныг татан гаргажээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн