Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгулагдах баярын бусад арга хэмжээний талаарх мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар ”ОХУ-ын хөрөнгөөр Халхгол суманд жишиг сум байгуулагдаж байна. Нээлт нь ирэх есдүгээр сарын 3-нд болох ба ОХУ-ын Ерөнхийлөгч Ю.Путин ирнэ гэсэн мэдээлэл байгаа”гэлээ.
Хойд хөршийн Төрийн тэргүүний Монгол Улсад хийх айлчлалыг Гадаад харилцааны яам хариуцаж, зохион байгуулна. Одоогоор айлчлалын хөтөлбөр албан ёсоор гараагүй байгаа аж.