ОХУ – Монгол Улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Дорнод аймгийн Чойбалсан хотын Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнөөдөр /2019.08.15/ нээлтээ хийлээ. Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийгдэж байгаагаараа онцлог юм. Нээлтийн үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон албаны удирдлагууд оролцлоо.
Монгол, ОХУ-ыг дамнан урсдаг Сэлэнгэ мөрний нэрээр нэрлэгдсэн тус хамтарсан сургуулилтыг 2008 оноос хойш 12 дахь жилдээ хийж байгаа юм. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн цэргийн алба хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэн, хээрийн сургуулилтын талбайд байрлаж соёл, амралт чөлөөт цаг, урлаг, спортын арга хэмжээнд оролцох бөгөөд байлдааны буудлагатай хээрийн сургуулилтаар хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах тактикийн ажиллагаа явуулах юм.
2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр явагдах ОХУ – Монголын цэргийн хамтарсан сургуулилтад хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно.