У.Сүрэнжав пара таеквондогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Мүжү хотноо пара таеквондогийн 11 дэх удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний нээлт өчигдөр боллоо. Тус тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр БНХАУ, Азербайжан, Иран, ОХУ, Пуэрто Рикогийн тамирчид алтан медаль хүртэв. Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцож байгаа ба эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав хүрэл медаль авлаа. Энэ жинд БНХАУ-ын Юүжи Ли алт, Ираны Захра Рахими мөнгө, Гүржийн Ана Жапаризе болон Монголын У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн байна. Паралимпын аварга У.Сүрэнжав дэлхийн тэмцээнээс хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2023 онд мөн хүрэл медаль авсан юм. Өнөөдөр Монголын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр нар тэмцээнд оролцохоор байна.
