Монгол Улсын Үндэсний номын сан 105 жилтэй болжээ

Монгол Улсын Үндэсний номын санг үүсгэн байгуулсны 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү номын сан 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 гаруй номын фондтойгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Өнөөдөр Үндэсний номын сан нь гурван сая гаруй ном, хэвлэлийн бүтээл, ховор нандин гар бичмэл, судар, бичгийн дурсгалыг хадгалсан арвин сан хөмрөгтэй бөгөөд үндэсний бичиг соёлын өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй томоохон төв болж хөгжсөн.
Байгууллага нь монголчуудын оюуны өв, түүх, соёл, эрдэм мэдлэгийн үнэт бүтээлийг хадгалж, хойч үедээ өвлөн уламжлуулахын зэрэгцээ номын сангийн салбарын хөгжил, шинэчлэлийг манлайлан соёл, судалгаа эрдэм шинжилгээний түшиц байгууллага болон хөгжсөн.
Түүхт хугацаанд ховор нандин ном судар, гар бичмэл, бичгийн дурсгалуудыг хамгаалах, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах үйлсэд үе үеийн удирдлага, эрдэмтэн судлаачид, номын санчид болон ажилтан, албан хаагчид хувь нэмрээ оруулсан юм.
Тус ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас үндэсний бичиг соёлын өвийг хадгалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах үйлсэд хүчин зүтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн байна.
