У.Отгонбаяр тэргүүтэй гишүүд хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжүүлэв

2026-11-19 07:00
20261119-070022-file.jpeg
УИХ-ын гишүүд хаврын морин уралдааны зохион байгуулалтыг эрх зүйн хүрээнд сэргээх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, зарим гишүүн уг төслийг эсэргүүцэв.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр болон бусад 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Энэхүү хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд олонхын саналаар дэмжсэн байна.

У.Отгонбаяр мэдээлэхдээ, тухайн жилийн шинийн 15-нд багтаж цаг агаарын нөхцөл байдлаас хамааруулан уралдааныг зохион байгуулах заалтыг тусгасан гэдгийг онцлов. Зарим аймагт цаг агаар муу байвал уралдаан зохион байгуулахгүй байх боломжтой аж.

Зуны наадамд найман наснаас дээш хүүхэд оролцож болох бол хаврын уралдаанд дээд гурван насны морь уралдах тул 14-с дээш насны хүүхдүүдийг оролцуулахыг тусгасан байна. У.Отгонбаяр уг хуулийн төслийг олон гишүүд санаачлан боловсруулсан болохыг дурдсан бөгөөд хаврын уралдаан одоогийн байдлаар хууль эрх зүйн зохицуулалтгүй, малчид нууцаар уралдааныг зохион байгуулсаар байгааг хэлжээ.

Хаврын уралдааныг хууль ёсны болгоод зохион байгуулалтыг сайжруулснаар аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломжтой гэж тэрбээр үзэж байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уг төслийг эсэргүүцэж, У.Отгонбаярыг хэлэлцүүлэгт оролцохыг урьсан байна. Тэрбээр хүүхдийг хаврын улиралд мориноос унааж гэмтэх эрсдэлтэй болохыг онцолж, зөвхөн хуульд заасан уралдаанаар гэхэд 2016 оноос хойш 3,300 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн тоо баримт байгааг дурджээ.

Х.Баасанжаргал хаврын уралдааныг зөвшөөрвөл хүүхдүүдийн гэмтэл бэртэл нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих