Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулах ажлын хэсэг байгуулагдав

Улсын төсөвт төвлөрүүлэх Оюу толгойн ордоос 2027 онд олгогдох 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.
УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 17-нд болж, иргэн Х.Оюунбилэгийн иргэн бүрийн хувийн дансанд 857 мянган төгрөг шилжүүлэх тухай хуулийн төсөл санаачлах өргөдлийг хэлэлцжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан хэлснээр, Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2037 онд авах байсан ногдол ашгийг 2027 онд авхаар болсон бөгөөд хөрөнгө оруулагч тал ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэхээ албан захидлаар баталгаажуулсан байна.
Хуралдаанаар Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг 52.9 хувийн саналаар баталжээ. Тус ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл орсон байна.
