Цасанд боогдсон хоёр айлыг малтай нь уулнаас буулгажээ

2026-11-17 17:01
20261117-170140-file.jpeg
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малаас нь салгаж, онцгой байдлын алба уулнаас буулгасан байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газарт 11 дугаар сарын 13-наас эхлэн 50-70 см зузаан цас орж, уулын зам хаагдсан улмаас хоёр айл өвөлжиж байжээ.

Онцгой байдлын алба 11 дугаар сарын 15-ны 11:20 цагт тус айлыг цасанд боогдсон тухай дуудлагыг хүлээн авч, 11 дугаар сарын 16-ны өдөр тусламж үзүүлэх ажиллагааг явуулсан байна.

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийн ажилтнууд ар гэрийнхэнтэй хамтран малчин Г (55 настай эрэгтэй), О (55 настай эмэгтэй), Б (31 настай эрэгтэй) нарыг 1400 бог малтай нь өглөөний 10:09 цагт уулнаас буулгалаа.

Мөн малчин Б (34 настай эрэгтэй), Б (32 настай эмэгтэй), 16 хоногтой эрэгтэй хүүхэдтэй айлыг 700 бог малтай нь 12:00 цагт аюулгүй газар буулгасан юм.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих