Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэж байна

2026-11-17 07:00
20261117-070024-file.jpeg
Дархан-Уул аймагт шатахуун хадгалах багтаамжийг 13,000 тонноор буюу 40 хувиар нэмэгдүүлж, гурван компани хоёр сарын хугацаанд агуулахыг ашиглалтад оруулжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Дархан-Уул аймагт шатахуун хадгалах багтаамж тус аймагт 40 хувиар буюу 13,000 тонноор нэмэгдэж байгааг мэдээллээ.

Тэрбээр аймагт ажиллах үеэрээ шатахууны хангамж, нөөцийн тогтвортой байдлыг хангах хүрээнд агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгааг онцлон цахим хуудсанд нийтэлсэн байна.

Шатахууны хадгалах багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах гурван компани бүтээн байгуулалтын ажил хийж байна: “Тэс Петролиум” ХХК 10,000 тоннын багтаамжтай агуулах, “Шунхлай” ХХК 2,000 тоннын багтаамжтай агуулах, “Петрохаан” ХХК 1,000 тоннын багтаамжтай агуулахыг хоёр сарын дотор барьж, ашиглалтад оруулжээ.

Монгол Улсын Засгийн газар шатахууны гурван сарын нөөцийг бүрдүүлэх зорилтыг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бодлогоор ханган ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар эдгээр агуулах барих төслүүдийн гүйцэтгэл 80 хувьд хүрсэн бөгөөд төрийн дэмжлэгт тулгуурлан хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлж байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих