Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөлтэй уулзав

2026-11-14 17:00
20261114-170037-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөлтэй уулзаж, бага насны хүүхдийг эрдэм боловсролтой, эх оронч хүн болгон хүмүүжүүлэхэд багш нарын үүргийн талаар ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг эрдэм боловсролтой, зөв төлөвшилтэй, эх оронч, үндэсний өв соёлоо дээдэлсэн иргэн болгон хүмүүжүүлэхэд багш, ажилчдын оролцоо чухал гэдгийг тэмдэглэн, тэдний сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэв.

Ерөнхийлөгч ирээдүй хойч үеийнхээ хөгжил, эх орныхоо сайн сайхны төлөөх үйлсэд багш нарын хичээл зүтгэл, халуун сэтгэл, хариуцлагатай ажиллах нь олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлж буйг онцлон ярив.

Тэрээр ард түмний нэрийн өмнөөс багш, ажилчдад талархал илэрхийлжээ.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих