Иргэдийн хувийн гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Засгийн газрын 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэсэн энэхүү санал санаачилга энэ оны тавдугаар сараас эхэлж, есдүгээр сарын 11-ний өдөр “D-Parliament” цахим хуудсаар олон нийтийн санал авах үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.
Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү “E-Zasag.mn” системээр эхлүүлсэн “Гараашны татвар цуцлуулах” нийтийн өргөдөл 20 хоногт 100 гаруй мянган иргэний дэмжлэг авч, энэ дүнд Засгийн газраас татварын хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан.
Шинэчлэгдсэн хуулийн төсөлд Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш болон авто зогсоолыг татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалт тусгагдсан.
Улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гараашийг өрхийн ахуйн хэрэгцээний чухал зүйл гэж үзэн, шинээр боловсруулсан хуулийн төсөлд татвараас чөлөөлөх заалтыг эрх зүйн түвшинд нэвтрүүлэхээр болсон байна.
