Өглөө сэрэхэд гар бадайрах 8 шалтгаан

Зарим хүн өглөө сэрэхэд гар бадайрч мэдээгүй болохыг анзаардаг ч ихэвчлэн үүнд анхаарал хандуулдаггүй. Гэвч энэ үзэгдэл нь мэдрэлийн системийн эмгэг, чихрийн шижин зэрэг өвчний шинж тэмдэг байх магадлалтай юм. Тиймээс энэ байдал давтамжтай тохиолдвол мэргэжлийн эмчид хандаж шалтгааныг тогтоолгох шаардлагатай.
Гар бадайрах нь өглөө босох үед илэрдэг бөгөөд үүний шалтгаан нь олон янз байж болно. Тухайлбал, эвгүй байрлалтай унтаж, нэг гараа удаан хугацаанд дарагдсанаар мэдрэхүйд асуудал үүсдэг.
Мөн гар бадайрах нь хүзүүний гэмтэлтэй холбоотой байж болдог. Далайн хорт шавьж, аалз болон бусад шавьжинд хазуулснаас болж мэдрэмж алдагдах тохиолдол байдаг.
Архины удаан хугацааны их хэмжээний хэрэглээ нь мэдрэлийн эсүүдэд гэмтэл учруулж, гар бадайрах шалтгаан болдог. Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарласнаар энэ байдал сайжрах боломжтой.
Зүрхний эм, тамхи, хорт бодис, химийн эмчилгээ зэрэг хорт зүйлс болон бодисонд хордсоны улмаас мэдрэлийн гэмтэл үүсэх тохиолдол гардаг.
Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээ өсөх нь биеийн захын хэсгүүдийн цусны судсыг гэмтээж, гар бадайрах мэдрэмжийг үүсгэдэг. Энэ тохиолдолд хөлийн улнаас эхэлж мэдрэмж алдагдана.
Сарвууны хөндийн хам шинж нь гар, алга, зарим хуруунд хэсэгчлэн мэдээ алдах, өвдөх шалтгаан болдог. Хаван, хавдар үүссэнээс мэдрэлийн урсгалд даралт ирснээр энэ нөхцөл бий болдог.
Витамин В12 дутагдсанаар мэдрэлийн дохио дамжуурлын үйл ажиллагаа алдагдан, гар, хөлийн мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг. Эдгээр витаминаар баялаг мах, өндөг зэрэг хүнс хэрэглэх нь шаардлагатай.
Арьсны харшил, хэрх өвчин, шегрений синдром зэрэг бусад өвчнүүд ч мэдрэлийн гэмтэл үүсгэж гар бадайрахад нөлөөлдөг. Үүнээс болж бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах магадлалтай.
