Дакар 2026: Э.Анужин өрсөлдөгчөө илт давуу яллаа

2026-11-08 20:33
NYM_1981-scaled

“Дакар 2026” залуучуудын олимп үргэлжилж байна. Өнөөдөр/2026.11.08/ 3×3 сагсан бөмбөг, байт харваа, хөнгөн атлетик, элсний бөх, бокс, уулын дугуй, футзал тэргүүтэй спортын тэмцээн, уралдаанууд болно.

Уулын дугуй

Энэ төрөлд Монгол Улсаа төлөөлөн Г.Ариунхүслэн өрсөлдсөн. Дакар хотноо өнөөдөр цаг агаарын хувьд 36 хэм хүртэл халж, тамирчдын шандасыг сорьсон нөхцөл байдал бүрдэв. Эмэгтэйчүүдийн гараанаас нийт 42 тамирчин гарсан ч 35 нь л бариандаа оржээ. Г.Ариунхүслэнд бариандаа орох боломж, зүтгэл байсан ч чадсангүй. Түүний хувьд ирэх Мягмар гаригт цуваа гараанд уралдана.

Элсний бөх

Өнөөдөр/2026.11.08/ эмэгтэйчүүдийн -65 кг-ийн барилдаанууд эхэлж, Э.Анужин дэвжээнээ гарлаа. Түүний хувьд Хорват, Сенегал, АНУ-ын гурван тамирчинтай нэг хэсэгт орсон юм.
Эхний барилдаанаа Хорватын Эмануэла Радосын эсрэг хийж, 3-0 гэсэн харьцаатай илт давуу яллаа. Тэрбээр 35 минутын дараа Сенегалын Мери Мангатай барилдана.

3х3 сагсан бөмбөг

Монголын 3х3 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ өнөөдөр/2026.11.08/ 20:45 цагаас эзэн орон Сенегалын шигшээ багтай тоглоно. Хоёр багийн хожсон нь хагас шигшээд шалгарах учиртай.

Монголын шигшээ баг В хэсэгт Венесуэлийг хожиж, Аргентинд дийлдсэн бол Сенегалын шигшээ баг хэсэгтээ Алжир, Литвийг хожиж, хэсгээ тэргүүлсэн юм.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих