The MongolZ “IEM Beijing 2026” тэмцээний дэд байрны эзэд боллоо

2026-11-08 19:32
897672418_1196374486045714_2085859773532430818_n

“IEM Beijing 2026” тэмцээний Grand Final-д The MongolZ баг MOUZ-ийн эсрэг 0:3 харьцаатай ялагдал хүлээснээр дэд байрны эзэд боллоо. 

Бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаад удаагүй байгаа хэдий ч The MongolZ залуус энэ удаагийн тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлж, финал хүртэл шалгарсан нь бахархмаар амжилт байлаа. Харамсалтай нь аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд MOUZ илүүрхэж, IEM Beijing 2026 тэмцээний аваргаар тодорлоо.

Гэхдээ энэ бол төгсгөл биш!  Дараагийн том сорилт болох SINGAPORE MAJOR биднийг хүлээж байна. 

Залуусдаа баярлалаа! Дараагийн тэмцээнд нь улам их амжилт хүсье. Бид та бүхнийгээ үргэлж дэмжинэ!

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих