Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг “Дакар-2026”-д Венесуэлийг хожлоо

“Дакар-2026” наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг Венесуэлийн багийг 21:19-өөр хожиж, “В” хэсэгтээ тэргүүлж эхэллээ.
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэлснээр Монгол Улсын эрэгтэй баг Венесуэлийн багийг эхний тоглолтод 21:19-өөр хожлоо. Монголууд “В” хэсэгт Венесуэл болон Аргентиний багуудтай өрсөлдөж байгаа бөгөөд эхний ялалтаар хэсгээ тэргүүлж эхэлсэн байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Сүхбат, М.Мөнх-Эрдэнэ, Х.Билигт, Н.Дэлгэрмөрөн нар багтаж, дасгалжуулагчаар Г.Ундрах ажиллаж байна. Хэсгийн хоёр дахь тоглолт өнөө шөнө Монгол, Аргентиний багуудын хооронд явагдах бөгөөд манай баг энэ тоглолтыг хожвол хэсгээ тэргүүлж, шууд хасагдах шатанд өрсөлдөх эрх авах боломжтой байна.
