“Crush”, “Hwasa” нарын тоглолт өнөөдөр “Буянт Ухаа” цогцолборт болно

“Crush” болон “Hwasa” нар нь цугтаа “P Entertainment”-д xарьяалагддаг уран бүтээлчид юм.
Hwasa: K-pop-ийн эмэгтэй артистуудаас Hwasa-г ялгаруулдаг зүйл нь зөвхөн хоолойн чадвар биш. Тэрээр хөгжмийн салбарт тогтсон гоо зүйн хэвшил, эмэгтэй артистад тавигддаг хүлээлтэд нийцэхээс илүү өөрийн дүр төрх, уран бүтээлийн үзэл санааг тайзнаа илэрхийлдгээрээ танигдсан.
Crush-ийн хувьд OST нь бие даасан уран бүтээлийнх нь зөвхөн нэг хэсэг. “Oasis”, “NAPPA”, “Rush Hour” зэрэг бүтээл болон BTS-ийн J-Hope-той хийсэн хамтрал нь түүнийг Солонгосын R&B, Soul хөгжмийн зах зээлд танигдсан артист болгосон. Түүний онцлог бол продюсинг, дууны зохиол, хөгжмийн найруулгад өөрөө оролцдогт оршино.
Солонгосын Кпоп хөгжим сүүлийн жилүүдэд зөвхөн хамтлаг, бүжгийн үзүүлбэрээр хязгаарлагдахгүй, R&B, Soul болон бие даасан уран бүтээлчдийн нөлөөгөөр дэлхийн хөгжмийн зах зээлд улам өргөжиж байна. Энэ урсгалын өөр өөр өнгө төрхийг төлөөлдөг Hwasa, Crush нар өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирж HOT STAGE X K*Pop Masterz хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо өнөөдөр “Буянт Ухаа” цогцолборт толилуулна.
