“Алтан цом”-ын барилдаан энэ сарын 7-нд эхэлнэ

2026-11-06 19:00
20261106-190046-file.jpeg
2026-2027 оны улиралд явагдах "Алтан цом"-ын барилдаан энэ сарын 7-нд эхэлж, долоон баг тойргийн системээр өрсөлдөнө.

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах 2026-2027 оны улирлын “Алтан цом”-ын барилдаан энэ сарын 7-нд, бямба гарагт эхэлнэ.

Барилдаан нь бөхийн өргөөнд болох бөгөөд нээлтийн өдөр “Увс нуур” дэвжээ болон “Эв Монгол” багуудын хооронд өрсөлдөнө.

Мөн эхний өдөр “АПУ Скайтел” болон “М-Си-Эс Энержи” багууд оноолт таарсан байна.

2026-2027 оны улирлын тэмцээн тойргийн системээр явагдах ба энэ жил нийт долоон баг өрсөлдөхөөр болсон байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих