Хахууль өгсөн иргэдийн хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2026-11-05 19:00
20261105-190051-file.jpeg
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.М-д өгсөн хахуультай холбоотой хэргийг прокурорт шилжүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт заасан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Нэр бүхий аж ахуйн нэгжийн захирлууд Г.Г, Ц.М болон иргэд О.М, Л.О, Э.А, Г.М нар Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.М-ын албан тушаалтай нь холбоотойгоор барилгын зураг төслийг түргэн хугацаанд хянуулж, дүгнэлт гаргуулах зорилгоор нийт 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон байна.

Тус хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа прокурорын байгууллагад шилжүүлж, шүүхийн шатанд шийдвэрлэгдэхээр болсон гэж мэдээлэв.