Арваннэгдүгээр сард Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Тунхаглалын өдөр амралт болно

Арваннэгдүгээр сарын 10-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Үндэсний бахархлын өдөр, мөн 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр тохиож, бүх нийтээр амарна.
Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэний баярыг тэмдэглэн “Үндэсний бахархлын өдөр” болгон бүх нийтээр амардаг хуультай.
Мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” бөгөөд энэ өдөр Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлсэн түүхэн мөчийг дурсаж тэмдэглэдэг.
