Монгол, БНСУ-ын Цагдаагийн газрууд хэлний дэмжлэгтэй жолоодох эрхийн шалгалтын тохиролцоог байгууллаа

2026-11-02 16:01
20261102-160125-file.jpeg
Монгол, БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газрын харилцан тохиролцооны дагуу жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг хэлний дэмжлэгтэйгээр өгөх цахим программыг 2026 онд нэвтрүүллээ.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар хамтран 2026 оны 7 дугаар сард “Жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоо”-г байгууллаа. Энэхүү тохиролцооны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 29-нд жолоодох эрхийн дүрмийн шалгалтын цахим программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм. Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Дашням, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо. Үүгээр Монгол Улсын иргэд БНСУ-д монгол хэлээр, харин БНСУ-ын иргэд Монгол Улсад солонгос хэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалт өгөх боломжтой боллоо.