Шатахуун түгээх станцууд дээр улсын байцаагчид ажиллаж эхэллээ

2026-10-31 15:00
20261031-150039-file.jpeg
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд улсын байцаагчдыг томилж, олголт, түгээлтэд хяналт тавьж эхэлжээ. Мөн бензиний үлдэгдэл ба олголтын мэдээллийг цахим сайтад шинэчилж, станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохицуулан тасралтгүй үйлчилгээ үзүүлж байна.

Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд улсын байцаагчдыг томилон томилсон бөгөөд тэдгээр нь шатахууны олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ажиллаж эхэлжээ.

Мөн шатахууны үлдэгдэл болон олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдэд бодит мэдээлэл хүргэх арга хэмжээ хэрэгжиж байна.

Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгох, шаардлагатай шатахуун түгээх станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Талоноор шатахуун олгох асуудлыг шалгаж, олголт шуурхай, хүртээмжтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчлэхээр зохицуулж, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавих болсон байна.