Монгол, Солонгосын иргэдийн харилцан зорчих асуудлыг шийдвэрлэх шинэ механизм эхлүүлэхээр тохиролцов

Гадаадын Иргэн, Харьяатын Газар (ГИХГ)-ын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дарга Ча Ён Хотой 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын цагаачлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах талаар хэлэлцэв. Түүнчлэн иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хоёр тал иргэдийн харилцан зорчиход үүсэх асуудлыг шуурхай зөвшилцөн шийдвэрлэх зорилгоор “Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ” хэмээх шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцлоо.
Мөн хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх “Замын зураглал” боловсруулах, аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын бүлэг жуулчдын визийн нөхцөл болон хил нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах, хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг хамтран шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, санал солилцсон гэж ГИХГ-аас мэдээлэв.
