2023 оны 11 дүгээр сарын мал өвөлжилтийн урьдчилсан төлөв

2023 оны 11 дүгээр сарын байдлаар мал өвөлжилтийн урьдчилсан төлөв нийт нутгийн 8 хувьд нэн их, 18 хувьд их, 33 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна. Мал өвөлжилт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх хэсэгт, мөн Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд Цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон зудын урьдчилсан төлөвийн мэдээллийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын нөхцөл хүндрэх үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангах шаардлагатай юм.
Цаашид мал өвөлжилтийн нөхцөл хүндрэх тохиолдолд цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчилсан урьдчилсан мэдээний дагуу үнэлгээг шинэчилж мэдээлэх болно.
