Г.Дашням нисдэг тэргээ Нөмрөгийн дархан цаазат газар үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн гэв

2026-10-26 16:011min
20261026-160134-file.jpeg
Г.Дашням онгоц гаргах боломжгүй бол нисдэг тэргээ Нөмрөгийн дархан цаазат газар үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн хэмээн хэлжээ.

Г.Дашням “Онгоц гаргах боломжгүй гэсэн мэдээлэл үнэн бол, би өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр байгаль дэлхий болон эх орон бол нийт хүн амын өмч бөгөөд хүн бүр өөрсдийн чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах нь чухал хэмээн онцолсон байна.

Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бол нисдэг тэргээ ашиглахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Г.Дашнямын энэ байр суурь нь эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах санаачлагыг илтгэж байна.