2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай болно

2026-10-23 15:011min
20261023-150101-file.jpeg
2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улиралтай болж, нэгдүгээр улирал есөн долоо хоног үргэлжлэхээр тогтлоо.

2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоног хичээллээд 10-р сарын 30-ны дараа нэг долоо хоног амарна.

Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц энэ хичээлийн жилээс эхлэн бүх өмчийн хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөнө.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан бол, нэгдүгээр улирал нь 16 долоо хоног үргэлжилдэг байсан бөгөөд энэ жишгийг өөрчилж, эцэг эхчүүдийн саналыг харгалзан дөрвөн улиралтай системд шилжүүлсэн юм.