Монголын пара тамирчид Азийн пара наадмаас хоёр алтан медаль хүртэв

2026-10-21 19:001min
20261021-190049-file.jpeg
Айчи Нагоягийн Азийн пара наадмын хоёр дахь өдөр Монгол Улсын баг тамирчид жудогоор Л.Туруунаа, пара таеквондогоор Г.Болор-Эрдэнэ нар алт хүртлээ. Багийн дүнгээр Монгол 11-д, Хятад тэргүүлж байна.

Айчи Нагоя 2026 оны тав дахь Азийн пара наадам үргэлжилж байна. Наадмын хоёр дахь өдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улсын баг тамирчид хоёр алтан медаль хүртсэнээр төрийн дууллаа Японд эгшиглүүлэв.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг жинд өрсөлдсөн Л.Туруунаа эхний тойрогтоо Индонезийн бөх Сияамсихыг, хагас шигшээд Хятадын Ван Вэнжинг ялж, финалд Японы Ацүми Нишимүраг иппон үнэлгээгээр ялсан байна.

Парисын паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг жинд өрсөлдөж Казахстаны Айбек Жумангалиг, хагас шигшээд Ираны Саейд Садегианпурыг ялж, финалд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 2-1 харьцаатай хожсон байна.

Монголын баг тамирчид наадмын эхнээс гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд багийн дүнгээр 11 дүгээр байрт бичигдэж байна. Харин Хятадын баг 76 алт, 47 мөнгө, 36 хүрэл нийт 159 медаль авч тэргүүлж байна.